ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЦОГТ СУМ
ЗАРЛАЛ
Цогт сайхан нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Цогт сумын танилцуулга

Цогт сумын товч танилцуулга Засагт хан аймгийн Толь гүний хошуу гэгдэж байсан одоогийн Говь-Алтай аймгийн Цогт сум анх 1924 онд байгуулагдсан. Цогт сум нь аймгийн төв Алтай хотоос 187 км, Улаанбаатар хотоос 1050 км зайтай оршдог. Цогт сум нь 2016 оны жилийн эцэст тус сумд суурин хүн ам 3551, үүнээс эмэгтэй нь 1781 буюу нийт хүн амын 50,18%, 0-15 насны хүүхэд 1153 буюу  хүн амын 32,5%, 16-59 насны хүн 2179 буюу 61,4%, 60-с дээш насны хүн 219 буюу 6.1%-ийг эзэлж байна. Энэ онд 108 эх төрж, эрэгтэй 51, эмэгтэй 57 хүүхэд эсэн мэнд бойжиж байна.

Өнгөрч байгаа оны эцэст 277604 толгой мал тоологдсоноос тэмээ 2737, адуу 4531, үхэр 5735, хонь 71364, ямаа 192237 болж сумын мал 5 төрөл дээр өссөн байна. Мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг өсөх асуудалд анхаарч ажилласнаар малтай өрх 226, малчин өрх 647 сумын хэмжээнд малгүй 165 өрх байна. 

Нутгийн өмнөд хэсэгт Монгол орны хамгийн том Дархан Цаазат газар болох “Говийн их Дархан Цаазат Газар” байралдаг.

Мэдээ оруулсан: 2017-01-17 11:16:41