ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЦОГТ СУМ
ЗАРЛАЛ
Цогт сайхан нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Тендерийн урилга
Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос тус сумын Баянтоорой тосгоны Ерөнхий боловсролын сургуульд гүн өрмийн худаг гаргах ажил /ГАЦБТ-18/01/ гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналын баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр нийт иж бүрдлийг 20000 [хорин мянга] төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн 100051355405 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/.
 
Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
 
Үнийн саналыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Цогт сумын Засаг даргын Тамгын газрын Үнэлгээний хороонд ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 30 минутаас нээнэ.
Дотоодны давуу эрх тооцох эсэх: Үгүй 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Цогт сумын Засаг даргын Тамгын газар
Үнэлгээний хороо
Утас: 89456675, 88158864

 

Мэдээ оруулсан: 2018-09-05 18:12:25