ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЦОГТ СУМ
ЗАРЛАЛ
Цогт сайхан нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
цогт сумын хурлын түүхэн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

1994 оны орон нутгийн сонгуулиар сумын 8 багаас тус бүр 5 төлөөлөгч, нийт 40 хүн 2 жилийн хугацаагаар сонгогдон ажиллаж байв. Үүнээс МҮАН-аас 3, МСДН-аас 1, МАХН-аас 20, нам бус 16 төлөөлөгч сонгогджээ. ИТХ-ын даргаар С.Маамба, нарийн бичгийн даргаар Д.Түмэнжаргал нар сонгогдон ажиллаж байжээ. Энэ үед ИТХ-ын дарга нь орон тооны бус, нарийн бичгийн дарга нь орон тооны байсан байна.

1996 оны орон нутгийн хоёр дахь удаагийн сонгууль холимог системээр явагдаж сумын ИТХ-ыг 20 төлөөлөгч /МАХН-аас 10, Эх орон эвслээс 10 төлөөлөгч/ бүрдүүлж байжээ. ИТХ-ын даргаар Бэхчулууны Жамбалсүрэн сонгогдон 1997 оны 3 дугаар сар хүртэл ажиллаад, мөн оны 3 сараас ИТХ-ын даргаар Ж.Цолмон сонгогдон сонгуулийн хугацаа дуусгажээ. ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Б.Жаргалсайхан ажиллаж байв.

2000-2004 оны орон нутгийн сонгуулиар ИТХ-д МАХН-аас 18, МАШСН-аас 1 МоАН-аас 1 төлөөлөгч сонгогдон ажиллаж байв. ИТХ-ын даргаар нь Ж.Цолмон, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсайхан нар ажиллаж байжээ.

2004-2008 оны орон нутгийн сонгуулиар МАХН-аас 13, Эх орон намаас 1, МоАН-аас 6, нийт 20 хүн сумын хуралд сонгогдон ИТХ-ыг бүрдүүлэн, сумын ИТХ-ын даргаар Б.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Ж.Цолмон нар сонгогдон ажиллаж байв.

2008-2012 оны орон нутгийн сонгуульд 21 төлөөлөгч сонгогдож, МАХН-аас 8, МоАН-аас 13 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын даргаар М.Цогт, ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Ш.Бат-Өлзий 2010 он хүртэл, 2010-2013 онуудад ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Ч.Баярбат нар ажиллаж байв.

2012-2016 оны орон нутгийн сонгуулиар МАН-аас 15, АН-аас 5, МАХН-аас 1, нийт 21 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын даргаар Л.Насанбуян, ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Л.Пагмадулам 2013-2014 он хүртэл, 2014 оноос ИТХТ-ийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Алтанцэцэг, 2014 оны 06 сараас 2016 он хүртэл Ц.Алимаа нар ажиллаж байв.

2016 оны орон нутгийн сонгуулиар 21 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын даргаар Б.Баярбаатар, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхжаргал нар ажиллаж байна.

Мэдээ оруулсан: 2016-11-05 00:00:00