ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЦОГТ СУМ
ЗАРЛАЛ
Цогт сайхан нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
“ГОВИЙН ГАЙХАМШИГТ 6” ХОЁРДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт болон тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6” санаачлагыг анх гаргасан билээ. 
2016 оны Тахийн талын уулзалтаас хойш жилийн хугацаанд хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт хийж, цаашдын зорилтоо хэлэлцэхээр 2017 оны 09 сарын 25,26-ны өдрүүдэд Цогт сумын Баянтоорой тосгонд амжилттай зохион байгууллаа. 
Тус зөвлөгөөнд говийн гайхамшигт зургаан амьтныг хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Олон улсын баавгай нийгэмлэг, Английн хавтгай хамгаалах сан, Олон улсын Тахь групп, Чехийн амьтны хүрээлэн зэрэг олон улсын байгууллагууд, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь аймгийн төрийн байгууллагууд, нутгийн иргэд, эрдэмтэн, судлаач нар нийт 285 төлөөлөл оролцлоо. 

Мэдээ оруулсан: 2017-10-09 14:00:00